Showing posts with label Яами. Show all posts
Showing posts with label Яами. Show all posts

Wednesday, September 24, 2008

Нэрсний чанамал

орц: 8кг нэрс
3кг сахар
500мл ус
3х/х төмсний гурил
хийх арга: Чанамалд хэрэглэх жимсийг сайтар угааж цэвэрлээд нэг саванд жимсээ бяцалж өгнө дөө.30мин буцалгаад сахараа хийж дахин 30мин буцалгана. Үүнийхээ дараа төмсний гурилаараа өтгөрүүлэн шилэнд хийж, шарах шүүгээнд таглахгүйгээр 220С-д 20мин жигнэнэ.Гаргаж ирээд сайтар таглаад сэрүүн газар хадгалаарай.

Улаалзганы чанамал

орц: 1кг боловсорч гүйцсэн улаалзгана
1кг сахар
хийх арга: Улаалзганаа(ясыг цэвэрлэхгүйгээр)угаагаад том саванд 250гр усанд хийнэ.Зөөлөн гал дээр буцалтал нь модон халбагаар хутгана.Улаалзганаа өтгөртөл 10мин хутгах ба энэ хоорондоо хөөсийг нь сайтар хамж авна. Үүний дараа сахараа нэмж уустал нь хутгана.8-10мин буцалгах ба энэ бүх хугацаанд хутгасаар л байна шүү.Бага зэрэг хөргөөд сайтар угааж ариутгасан шилэн саванд чанамалаа шүүн хийж таглаад сэрүүн газар тавиарай.

Талх барьцгаая

Орц: Нэг аяга ус, нэг аяга цєцгий, 1/4 аяга тос, 5-6 аяга гурил, 1/2 аяга элсэн чихэр, хоёр єндєг

Хийх арга: Усандаа тос, цєцгийг холиод гурилаа нэмж модон халбагаар сайтар хутгах явцдаа элсэн чихэр, єндгийг нэмж сайтар холино. Гурилаа 8-10 минут нухахад наалдамхай нь багасч хатуурна. Зуурсан гурилаа нимгэхэн тосолсон саванд хийгээд дээд талыг нь тосоор шvршээрэй. Ингээд саваа битvvлээд дулаан газарт нэг цаг орчим байлга. Дээд талын гурилан бvрхvvлийг нимгэн зvсч авна. Гурилаа нимгэн элдэж хуруугаараа чангахан хуйл. Ингээд хоёр зуурмалаа тосолж бэлтгэсэн хайруулын савныхаа ёроод хийгээд таглаж хоёр дахин єсч хєєтєл нь 45-60 минут байлгана. Гурилаа хєєсний дараа талхны савны дээд талаар ил гарсан хэсэгт єндєгний зуурмагаа тvрхээрэй. 190°С-ийн халуун зууханд 30-35 минут орчим жигнэ.

Орц: Нэг аяга ус, нэг аяга цєцгий, 1/4 аяга тос, 5-6 аяга гурил, 1/2 аяга элсэн чихэр, хоёр єндєг

Хийх арга: Усандаа тос, цєцгийг холиод гурилаа нэмж модон халбагаар сайтар хутгах явцдаа элсэн чихэр, єндгийг нэмж сайтар холино. Гурилаа 8-10 минут нухахад наалдамхай нь багасч хатуурна. Зуурсан гурилаа нимгэхэн тосолсон саванд хийгээд дээд талыг нь тосоор шvршээрэй. Ингээд саваа битvvлээд дулаан газарт нэг цаг орчим байлга. Дээд талын гурилан бvрхvvлийг нимгэн зvсч авна. Гурилаа нимгэн элдэж хуруугаараа чангахан хуйл. Ингээд хоёр зуурмалаа тосолж бэлтгэсэн хайруулын савныхаа ёроод хийгээд таглаж хоёр дахин єсч хєєтєл нь 45-60 минут байлгана. Гурилаа хєєсний дараа талхны савны дээд талаар ил гарсан хэсэгт єндєгний зуурмагаа тvрхээрэй. 190°С-ийн халуун зууханд 30-35 минут орчим жигнэ.

Солонгос кимчи

Орц: Хятад байцаа 200 гр, улаан чинжvv нэг хоолны халбага, ногоон сонгино хоёр ширхэг, сармис хоёр хумс, цагаан гаа нэг ширхэг, элсэн чихэр хоёр цайны халбага.

Хийх арга: Байцаагаа цэвэрлэн дэлбээ бvгдэд нь давс цацан 20-30 минут байлгаад усанд зайлж шvvж авна. Улаан чинжvvг усанд дэвтээж дээрээс нь сонгино, сармис, цагаан гааг жижиглэн хэрчиж хийж хутга. Давсалж бэлтгэсэн байцаагаа энэхvv бэлтгэсэн амтлагчдаа дvрэн базаж дэлбээ завсар бvрт амтлагчаасаа тvрхэж єгнє. Эцэст нь байцаа халуун ногоонд болдог тул чанахгvй гэдгийг анхаараарай.

Хоёрдугаар хувилбар:
Орц: Кимчи /бєєрєнхий цагаан байцаа/, 100 гр, давс 30 гр, бєєрєнхий сонгино 100 гр, сармис таван гр, нунтаг улаан чинжvv, цуу.
Хийх арга: Кимчи буюу бєєрєнхий цагаан ердийн байцааг таллан хувааж савх байдлаар нарийн хэрчинэ. Хэрчсэн кимчийг давсалж 2-3 цаг байлгана. Бєєрєнхий сонгино сармисыг жижиглэн хярж хєшиглєєд нунтаг улаан чинжvvтэй холино. Давсалсан дээрх кимчийг шаазан буюу вааран саванд шилжvvлэн хийж бэлтгэсэн сонгино, сармис, улаан чинжvvний холимогоор амталж найруулна. Найруулсан кимчийг уг саванд 2-3 хоног дарж бэлэн болгоно. Хэрэв кимчийг бэлтгэсэн єдєрт нь зочдод єгєх болбол цуу бага зэрэг нэмнэ.

Єргєст хэмх

Орц: -Дєрвєн кг ногоон єргєст хэмх, таван литр ус, 200 гр давс, 150 гр сахар, хагас шил хоолны уксус, 25 гр лаврын навч, укроп, сармис

Давстай ус бэлтгэх: -хоёр ц/х давс, нэг ц/х элсэн чихэр, нэг ц/х уксус
Хийх арга: Шилийг сайн угааж, ариутгаж бэлтгэнэ. Ногоон єргєст хэмхээ сайтар угааж, цэвэрлэж гонзгой хэрчиж бэлтгэнэ. Бэлтгэсэн шилэндээ бvх орцоо хийсний дараа урьдчилан буцалгасан усандаа єргєст хэмхээ нэмээд шарах шvvгээнд 20 минут тагийг чангалахгvйгээр жигнэнэ. Гаргаж ирээд тагийг чангалж доош тааруулж тавина.

Vхрийн нvдний чанамал

ХИЙХ АРГА: Vхрийн нvдээ иш, навчнаас нь салгаж усаар зайлж угаана. Энэ жимс нь зузаан хальстай байдаг тул чихрийн сироп удаан шингэдэг.

Иймд vхрийн нvдээ буруу чанавал хорчийж хэлбэрээ алдах магадлалтай. Чанахаасаа ємнє жимсээ усанд гурван минут орчим дэвтээж таван минутын турш буцалгана. Vvний дараа чанасан жимсээ хvйтэн усанд сойж шvvнэ. Буцалж буй жимсэндээ чихрийн сиропоо хийж найман минутын турш зєєлєн гал дээр буцалгана. Буцлах явцад ялгарах хєєсийг байнга хамж авахаа мартуузай.

ОРЦ: Vхрийн нvд нэг килофамм, Элсэн чихэр 1.5кг, Ус 200 мл

Wednesday, September 17, 2008

Луувангийн торт

3 аяга үрсэн лууван

2-4 ширхэг өндөг

1 аяга ургамлын тос

2 аяга гурил

2 аяга сахар

1/2 жижиг халбага давс

1 жижиг халбага сод

1 ууттай ванилин(яагаав жижиг цаасан ууттай байдаг даа.)

Жич: Бүр гого болги гэвэл самар үзэм юу л бол юу зохиогоод нэмж болно.Тэхдээ мэдээж баримжаатай хийн шүү дээ...,Бүгдийг нийлүүлж хутгаад л болоо

180 градуст 30 минут. Тэхдээ танайх жоохон гацдаг эсвэл тохиргоо энэ тэр нь алдагдсан шарх шүүгээтэй бол санаа зоволтгүй.Харж байгаал хутгаар катгаж үзээл наалдку бол амттайхан торт чинь бэлэн ок....

Амтархан зоогдоорой.

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа