..диваажингийн тухай бодрол..
2 weeks ago
Өчигдөр өнөөдөр Монголчуудын маань баярын өдөр болж байна. Энэ нь Монгол улсын тамирчин Гүндэгмаа Хятад улсад болж буй зуны 29-р олимпоос МӨНГӨН медаль хүртэж, Түвшинбаяр маань АЛТ авж байгаа баяртай үйл явдал болж байна. Монголоороо үнэхээр бахархаж омогшиж сууна даа Цэко охин. Тамирчиддаа цаашдын ажилд нь амжилт хүсье
Эрт ч юм уу бүү мэд нэг цагт ус, цэцэг хоёр бие биедээ ухаангүй дурлалцаад бөөн юм болж. Мэдээж их сайхан л байж, инээгээл гоё зүйлс яриал, цагыг хөгжилтэй өнгөрөөдөг байж л дээ. Тэгээд тэр хоёр өдөр бүр - Усаа би чамд хайртай гэхэд, ус: - Цэцэг минь, би ч бас чамд хайртай гэдэг байв. Өдөр хоног өнгөрч цэцэг: - Усаа би чамдаа хайртай шүү..., ус: - би ч мөн чамдаа дэндүү их хайртай..., Цэцэг өдөр ирэх тусам царай алдсаар, нөгөө л үгээ хэлсээр нэг л өдөр үхжээ. Харамсалтай нь цэцэг усгүйдсэнээс болж үхсэн байв.
Би энэ үгийг хэлэх дуртай. Учир нь хүсэл мөрөөдөлгүй хүн юу хийж яах гэж амьдрах билээ. Намайг бага байхад би үргэлж л бусдаас доор юм шиг, би тэд нарт хэрэггүй юм шиг л санагддаг байж билээ. Энэ дэлхий хүний хүсэл мөрөөдөлийг үгүй хийхийн тулд тэр хүнийг бусдад огт хэрэггүй мэтээр ойлгуулахыг хичээдэг.Бид өөрсөдөө энэ бодлыг хүлээж аваад шаналах хэрэггүй юм байна лээ. Хэн нэгэнд хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ.Би өөртөө Цэко чи томоор хар, энэ бүтэхгүй юм шиг байсан ч түүнийг чи томоор хар гэж өөртөө олон дахин удаа давтан хэлж байсан минь саяхан. Энэ л үед би хүсэл мөрөөдлөө олж авахын тулд тэмцэж байж дээ. Өнөөдөр би өнгөрүүлсэн богинохон амьдарлаа харж байхад зарим мөрөөдөл минь биелж, заримийх нь захаас зуураад явж байх юм. Мөрөөдөл биелдэг юм хүмүүсээ!!! Мөрөөдөлд хүрэхийн тулд та юу хийж байгаа вэ гэдгээс чинь мэдээж шалтгаална шүү дээ.