Showing posts with label Personal. Show all posts
Showing posts with label Personal. Show all posts

Wednesday, November 5, 2008

Сэтгэл өөдрөг байх гого шүү

Өнөөдөр дэлгүүрт суулгүй амарлаа би гэдэг хүн.Сайндаа амарсангүй угаасаа цаанаасаа тэгэж амраасан л даа хэ хэ.Тэхдээ л их сайхан, яагаад ч юм бүх юм сайхан санагдаал, бухимдах юм байку ч юм шиг.Үдээс хойш цагыг бүр сайхан зугаатай өнгөрөөлөө гэхүү дээ.Гэрийхээ нэтэд суусаар байгаад гадны нэт орсон чинь нэг л өөр бас эвгүй, тэр камер бол бүр инээдтэй байлаа хэ хэ. Кам их ховор хэрэглэж байсийн байна бодсон чинь.Тэр газрын пс-д дасах гэж жоохон удсан, тэхдээ л хурдан дассан.Одноо, Рем, Насаа, Цоогий, Шагай, Оюука, Зозо... гээл заримтай нь их заримтай нь бага зэрэг яриал инээж хөгжөөл сайхөөөөөөөөөн.
Гэртээ харитал 2 найз маань холоос залгаад би гэдэг хүн бөөн баяр болов.Яагаад ч юм баярлаал, өөрийн эрхгүй инээгээл.....Дахиад нэг баярлуулдаг байшд. Дөнгөж сая надруу Одноо сингапураас ярилаа. Хүмүүс нээрээ аягүй лаг сэтгэл гаргах юмаа.Надруу ярисан бүх хүнүүст маш их баярлалаа гэж хэлий даа, насандаа мартку гэвэл хилсдэнэ гээл тэ.
Ингээд өнөөдөр 3-н хүн надруу хаа холоос, олон даваа гүвээний цаанаас, намайг гэсэн сэтгэл гаргаал яридийн байна.Та нарыг үнжий даа хэ хэ.
Одоо цаг шөнийн 1болжийн, сайхан зүүдээ зүүдлээд унтий даа.Маргааш ажилтаймсан.Эрт унтий гэсээр байтал хөөрөөл шөнө болтол суучхийн энэ хатагтай.

Tuesday, November 4, 2008

Үсээ санаал гээлүү


Нэг нартай өдөр би эгч дээрээ очсон чинь нэг охин явжийнаа тэр хавиар.Үс нь богино царай нь дугуй хэлбэртэй, надаас өөр нь гэвэл шүдэндээ апараттай гээл тэ.За тэр яахуу, тэр эмэгтэйгийн үсний засалт гүй э мөн их таалагджийнаа.Тэссэнгүй хэдэн өдөр боджагал үсчин ороол үсээ тайруулаал хаяцан.Тэгсэн яг юу болоод өнгөрчвөө, би нэг л өөрөө....
Дандаа л урт үстэй байдаг би ингээд богино үстэй болцон чинь хүзүүнээс сийгээл, ийш тийшээ нөө үс нь эргээл ёо би маллаж дийлкү нтр.Тээл ер нь л жоохон харамсаж марамсаал, уйлдиймуу яадын хэ хэ.
Ядаж эгч үсээ тайруулдиймуу гэсэн чинь чамд яг зохино мохино, өөрийгөө өөрчил нтр гээл толгойн дээр нэг сонин цаасан ч юм шиг малгай өмсгөцөн.
Тэхдээ яахуу дээ, үс бол ургана.Харин өнгөрсөн бол өнгөрсөн, ирээдүй бол ирээдүйшд тэ.

Sunday, October 19, 2008

Од цогцолбор 10жилийн ой

2008.10.10-нд Миний төгссөн сургуулийн буюу Дарханы 5-р сургуулийн 42жилийн ой, "Од цогцолбор" болон өргөжсөний 10жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өнгөрдийн байнөө.Үе үеийн төгсөгчид, багш нарын үе үеийн бүтээсэн хийсэн үзэсгэлэн, тэдний тоглох концерт гээл давгүй болж өнгөрсөөн.Өдөр нь манай ангиас тун цөөхөн 4-хөн хүүхдүүд ирээд л жаахан урамгүй л байлаа. Гэсэн орой болсон чинь нөгөөдүүл чинь жинхэнэ цуглаж нтр.Ойрд уулзаагүй хараагүй хүүхдүүдээ хараал тэдэнтэй юм ярилцаж суух сайхан байсөөн.Зарим нь бизнесчид, зарим нь энгийн сайхан ажилчид, оёдолчид гээл байку салбар ч гэж алга.Магадгүй 10жилийн дараа улс төрд гарсан байхыг үгүйсгэх арга алга.Нээрээ орой нь 10хүүхдүүд ирсэн гэж байгаа, мундаг байгааз.Гэтэл бид нарын төгсөлтийн нөгөө анги маань цуглаагүй гэж байгаа.За тэр ч наахуу дээ.Ямартай ч та нартайгаа уулзаж ярилцах сайхан байсөөөн.10г ангийханд ажил амьдарлын сайныг хүсье, та нартаа хайртай гэж байгаа цаа Цэко нь.

Friday, September 19, 2008

Сайхан эхлэл байна аа

Өнөөдөр амралтын өдөр сайхан унтий гэж байтал 2 дүү маань аягүй эрт босдгоороо босчоол чанга чанга идэж уух, тоглох зэргээ ярьж байгаал намайг сэрээчлээ. Жаал нүдээ аньж буцаал унтчих санаатай тэдний ярилцах инээх уйлахыг сонсож байтал бүүр нойр сэргэчдэг байшд.За за болий гэж бодоол нүдээ нээгээл эгчтэйгээ хүүш нөгөө Сувдаагийн чинь охин аймшгийн кинонд нугасгүй юм байншд..., тиймүү даа тэр чинь одоо дөнгөж 8-тай шд..гүй ээ харин тий хн нээрээ хүүхдээ ганцааранг нь байлгаал майлгаал гэсэн аар саар юмхан ярьж суутал эгч за за явий, ажилдаа эртхэн очий гээл босоол нүүр гар нөгөө хувцас хунараа өмсөөл 5000 төг орхиод энүүгээр талх, вок аваарай, тэгээд 2дүүгийхээ хувцыг угаагаарай гээл боссдож байгаал гараад явчлөө.Би за за гэрээ цэвэрлдиймуу яадын билээ гээл ийш тийш эргэлдэж байгаал пс-ээ харсан чинь хол байгаа найз маань ороод ирчиж...Тэгээл бид 2 чинь жаал мэсэнжэрдлээ.

Нэг иймэрхүү юм ярилаа л даа...

chinzo Sain uu? Jagaa minii naiz?
jaga hi sain uu, udiid neg taarahiimaa te, bi sain sain
jaga naiz n chamaar baharhaj bn aa neeh huurhun shd zuger kk
chinzo he he funny

....гэсэнойр зуурын юмхан яриал өдөр эхэллээ дээ. Найз нартаа хайртай шүү,Та нараар үргэлж бахархаж байдаг, бас маш их санаж байна аа...

Tuesday, September 9, 2008

Найзууд гэж хэн бэ?

Найз гэдэг үг өөрөө хэн нэгэнд найр тавих, хэн нэгэнд бусдаас илүү анхаарал тавих гэсэн үг юм шиг. Таны мэдэх найзууд харин ямар вэ? Би сайн мэдкү юм даа. Хүмүүс чинь хэн нэгэнтэй харилцаж байж амьд байдаг учраас найз заавал байх ёстой ч юм болуу? эсвэл найз ер нь хэнд хэрэгтэй юм гэж хааяа бодогдох шиг. Чиний найз нар чиний урмыг хугалж, эсвэл чи өөрөө урмыг нь хугалах тохиолдол зөндөө л байсан байх. Гэвч та түүнийг уучилж чадахгүй, эсвэл тэр таныг уучилхааргүй том зүйл байсан гэжүү? Ихэнх найз нар жижиг зүйлээс болж салдаг нь инээдтэй.Бид нар бага байхдаа зөндөө л найзтай байсан даа. Тэгээд одоо тэд нарын хэд нь таны миний найз вэ? Заримтай нь огт танихгүй хүн шиг өнгөрдөг биш гэжүү. Нэг өдөр найз байсанаа нөгөө өдөр өстөн мэт байх нь юуных вэ? Таны хувьд жинхэнэ найз ямар байх ёстой юм бол?

Monday, August 18, 2008

Цаг хугацаа гэж ямар хурдан юм бэ?

Би дөнгөж саяхан л сургуулиа төгсөөд диплом мипломоо аваад явж байсан санагдахийн. За байз тэр чин одоо 6-н сар шуу дээ. Гэтэл өнөөдөр аль хэдийн 8 сарийн 17-н ч болцон байх шиг. Нээх олигтой юм хийж бүтээгээгүй мөртлөө бас завгүй л байсийм даг энэ хугацаанд. Удахгуй бас Монгол эх орноо орхиод явна гэхээр гоё ч юм шиг бас жоохон эвгүй ч юм шиг ... Гэснээс 2 хоногийн өмнө рс-гээ форматлуулсан чинь ариал мон нтр н устцан ч байх шиг, тэгээл англиар сараачаад суужийн. Хуучин сэдэв руугээ орий доо ... Гуй э, тэгээд энэ хооронд аль хэдийн хургэн ах маань ирээд яваад бид хэд хуучин бахь байдгаараа үлдэж мүлдцэн л байжаахийн. Нэг бодохнээ би жоохон дээгүүр хальж явсиймуу хаашаа юм, жоохон газардку бол... Нээрээ би бужиг суржагашд, яджахад тэр н биелгээ... тэхдээ суркаж нээрээ жоохон хэцуу л байгаа л даа үнэндээ. Ядаж л тэр чин бужиг дуустлаа хагас суун, тэхээр тэр чин наддаа аймар том сунгалтийн бугууд тэвчээрийн дасгал л гэсэн уг. За тэгээд,та бухэнтэйгээ блогоороо хаан ю хийж, яжшуухан амьдарч байгаагаа харуулаад байхийг бодно доо.


Thursday, August 14, 2008

Өчигдөр өнөөдөр Монголчуудын маань баярын өдөр

Өчигдөр өнөөдөр Монголчуудын маань баярын өдөр болж байна. Энэ нь Монгол улсын тамирчин Гүндэгмаа Хятад улсад болж буй зуны 29-р олимпоос МӨНГӨН медаль хүртэж, Түвшинбаяр маань АЛТ авж байгаа баяртай үйл явдал болж байна. Монголоороо үнэхээр бахархаж омогшиж сууна даа Цэко охин. Тамирчиддаа цаашдын ажилд нь амжилт хүсье

Wednesday, August 13, 2008

Халуун хоол идэх гээл...

Өнөөдөр өглөө би гэдэг хүн гэнэтхэн халуун хоол идмээр санагдаад. Аминдаа өчигдөрийн хоолоо сайхан халаагаад идчих санаатай гал тогоондоо ороол аяганд хоол хийгээл халаагчинд хийчээл өөр юм хийж байгаал хүрээд ирсэн халаагч дотор хоол минь алга. Бүр гайхаад ядаж би чинь гэртээ ганцаараа байсан болохоор бүр гайхаал нилээн байсны эцэст дотор нээх сонин болоод явчдийм даа. Айж байгаамуу хайшаа юм. Тэгээд элдэв юм бодоол халаая гэж бодож байгаад болицон билүү юу билээ гэж байгаад дахиад халаахаар хөргөгчөө онгойлготол аягатай хоол минь тэнд байдаг байшд. Уг нь би хүйтэн биш халуун хоол идэх санаатай байсан л даа, тэхдээ л эсрэг газар нь байсийм даа хэ хэ

Сонирхолтой л байлаа

Блог дөнгөж шинээр нээж үзэж байгаа ч тэр үү, бүүр ухмаар санагдаад мэдэх мэдкү юм руугаа ороол үзээл нэмээл хассаар байтал бүр орой болтол суучиж. Манайхан бүгдээрээ л унтаж мунтаал, миний нүд хорсож эхэлхээр л дэндүү удаан сууцнаа анзаардаг байшд. Тэхдээ бас ч гэж чамлалтгүй шүү, овоо л хөөрхөн хирэндээ хийж сураал байна. Одоо ингээд унтий дөө. Ямар ч байсан блог дээрээ юм нэмээл Гүндэгмаа эгч мөнгө аваал Монгол даяараа л хөгжилтэй сонирхолтой л өдөр боллоо.

Monday, August 11, 2008

Dreams come true

Би энэ үгийг хэлэх дуртай. Учир нь хүсэл мөрөөдөлгүй хүн юу хийж яах гэж амьдрах билээ. Намайг бага байхад би үргэлж л бусдаас доор юм шиг, би тэд нарт хэрэггүй юм шиг л санагддаг байж билээ. Энэ дэлхий хүний хүсэл мөрөөдөлийг үгүй хийхийн тулд тэр хүнийг бусдад огт хэрэггүй мэтээр ойлгуулахыг хичээдэг.Бид өөрсөдөө энэ бодлыг хүлээж аваад шаналах хэрэггүй юм байна лээ. Хэн нэгэнд хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ.Би өөртөө Цэко чи томоор хар, энэ бүтэхгүй юм шиг байсан ч түүнийг чи томоор хар гэж өөртөө олон дахин удаа давтан хэлж байсан минь саяхан. Энэ л үед би хүсэл мөрөөдлөө олж авахын тулд тэмцэж байж дээ. Өнөөдөр би өнгөрүүлсэн богинохон амьдарлаа харж байхад зарим мөрөөдөл минь биелж, заримийх нь захаас зуураад явж байх юм. Мөрөөдөл биелдэг юм хүмүүсээ!!! Мөрөөдөлд хүрэхийн тулд та юу хийж байгаа вэ гэдгээс чинь мэдээж шалтгаална шүү дээ.

Миний тvvхэн замнал

За, би нь 1983.04.20-нд Викторын отгон охин болж мэндэлдиймдаа.Өнөөг хүртэл идээл уугаал, өмсөж зүүгээл, сурж боловсроол дуусаал суужийгаа даа.Төрсөн нутаг минь Улаанбаатар, өссөн газар минь Дархан. 2-ууланд нь хайртай гэж байгаа цаа чинь.Хүсэл мөрөөдөл минь энгийн нэг чинээлэг амьдарч, хайртай хүндээ эрхэлж, ээж эгч минь урт удаан жаргалтай байхыг харахсаан гэж бодноо.Амттанд нугасгүй нэгэн, хүний сайн нь, найзын эрхэм нь, ханийн халамж нь байхыг хүсдэг.Хүн гаднаа ямар байгаа нь дотроо тэр хүн хэн бэ гэдгийг харуулдаг толь гэдэгт харамгүй итгэдэг бүсгүй.Гадна минь бас дотор минь үзэсгэлэнтэй байж, жинхэнэ монгол хатагтай болохыг хүсдэг эмэгтэй.

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа