Ёоё, өнөөдөр харин овоо дулаахан байнуу даа энэ чинь гэсээр сэрээл нүдээ нээтэл Ерөөлт өөдөөс би цэцэрлэгтээ явлаа шүү баяртай гэжийн, халит гараараа бака гэж дохичоол хартал нэг л өөрөө....
Орой цэцэрлэгээс нь би авлаа, нэг л бишээ.Юу нь тийм сонин харагдаад байгаан бол доо гэж халит бодсон ч тэгэж их сүрхий анзаарсангүй.2өдрийн дараа эмээ нь чи Ерөөлийн яасныг мэдсэнүү гэх нь тэр, гүй ээ л гэлээ.
Наашир Ерөөл гэж дуудаал хартал үсний нэг хэсэг нь алга болцон, аймар сонин харагдаад байсан нь энэ байж гэж бодонгоо яацийн гэтэл.
Ерөөл гэмшингүй доошоо хараал зогсоно
Ээж: Яахав дээ, үсэндээ бохь наачаад үстэйгээ цуг татаад авцан
Гүй ээ, энэ яаажаан болоо, айлын хүүхдүүд чинь хайчилдаг байтал туг үстэйгээ цуг хуу татаал авцан байхын, аймар донгио харагдаад байсан чинь яг тийм байшд.
Уг нь би үснээс яаж бохь салгадгыг мэддэг болцон байсышд, хүнийг хэрэгжүүлэх ч боломж өгөлгүй аймар болгоцон гээл би үгэлсэн гэх үү, хэлсэн гэх үү нэг тиймэрхүү юм гэрээр болоод өнгөрлөө.
Өнөөдөр ээж маань эмнэлэгт хэвтлээ, толгой тархи нь өвдөөд байна гээл хэдэн өдөр жаал муу байж байгаад өглөө хэвтсээн, эмчийн хэлсэнээр бол их муу байна гэнэ.Ингээд би гэрийн бүх ажил бас Ерөөлийг цэцэрлэгээс нь авах, хоол унд, хичээл хийлгэх гээл ажилтай боллоо.Тэгээд сая Ерөөлийг цэцэрлэгээс нь аваал замдаа бид 2 чинь баахан уламжлалт асуулт хариултаа ярисаар хууч хөөрсөөр алхаж явлаа.Эмээ нь эмнэлэгт хэвтсэнийг ч хэллээ.Яагаад аниа гээл нүд нь эргэлдээл, нүднээс нь нулимс цийлэгнээл, хоолой нь зангирч байнаа.Тээл баахан үгэлж гарлаа. Яагаад эмээгийн маань толгой өвдөөв, одоо баахан тариагаар хатгуулаад өвдөнө байх даа, мэдсэн бол толгойнд нь массаж хийж өгдөг байж, эвий дээ миний эмээ даанч гэдэс нь томроод байсын хагарчуул яанаа, би эмээгээ санаадийн гээл түүний яриа дууссангүй ээ.Гэртээ ирэн иртлээ их л эмээгээ өрөвдлөө.
Нэг орой эгч маань утас гаргаж ирээд энийг цаашаа далд хийчэх 5 хоногийн дараа болох Ивээлийн төрсөн өдөрөөр нь өгөхгжаан гээл надаар хураалгадын байна.Би ч аваал тээр дээр нүдэнд нь үл харагдах газар нь аваачаал тавьчлаа. Дүүгийн маань төрсөн өдөр 9сарын 28-нд юм лдаа.Маргааш өглөө нь босоол явжийтал толины урд таны харж байгаа цаас байна аа, харлаа уншлаа хайр хүрлээ.Түүний хүсэлийг аль эрт ГАД мэдээд аль хэдийн ээжээр нь авхуулчиж гэж бодлоо. Яг л түүний зурсантай нь адилхан байгааздээ.Одоо тэр цаас толины хажууд байгаал байгаа, бас төрсөн өдөрөөрөө яг ийм утас гартаа барина гээл бүр төсөөлөөд сууж байгаа байх даа. Харин түүний бяцхан гартаа барих утас нь энэ шүү дээ.Бас болоогүй ээ, байрныхаа хүүхдийг гэртээ урьцан, ангидаа бас тэмдэглэнэ гэж байгаа. Аль эртнээс л ээждээ луувангын торт, пицца 2-оо захисан. Төрсөн өдөрөө сайхан тэмдэглээрэй, далимаар нь би жаал амттан идэх нь
Хичээл, үзэг бал, цаас дэвтэр, цүнх ном.., энэ бүгд манай эгчийн охин Ивээлтийн өдөр тутмын амьдрал бас баяр хөөр нь.
Тэр одоо 6-н настай, аль ухаан орохдоо л байнгын дэвтэр бал 2-той зууралдсан хүүхэд байсан юмдаг.Бас үргэлж л дүүдээ үсэг зааж өгөх гээл оролдох боловч нөгөөх нь яаг тоож харагдаач.Өнөөдөр би эгчийн лангуун дээр сууж байгаад ирлээ. Ээж маань толгой өвдөөдийн гэцэн, Ивээл 1 хичээл дутуу хийсэн, ойлгохгүй байна гэцэн бүүр гашилцан суужийн.Туслах санаатай харлаа, тооны хичээл байнаа. Зааж өгжийн гэж бараг л зодохнээ би. Нөгөөх маань жаал уйлмаар санагдаж хэдэн нулимс унагаажийшүү, зо зо яаваа...Шүд өвдөөдийн. зо зо.., юу хэлхэв дээ.Тээл жоохон байжийгаал эвлэрээл дуусаал бусад хийснийг нь шалгалаа.
Эмээ бид 2 хийсийн гээл буруу бишээ гэсэн шиг хэлжийн, уншлаа. Ийм асуулт байна аа.
Сүүний тухай оньсого бич.
Хариулт: Үнээнээс гардаг, түүгээр нь цагаан идээ хийдэг, шингэн зүйл тэр юу вэ? Сүү
гэцэн байна.
Дахиад уншлаа, яалтачгүй тэгчиж, инээв, бүүр аймар инээд хүрэв.
Тэгээд эгчдээ хүүш, энэ одоо яажаан бол гээл уншуулав.
Эгч: Яосон, зөв л байшд
Ээж: Өөр юу гэхийн энэ чинь зөв шд гээл баталжийн
Би жаал гайхав, Ивээлрүү харлаа, өөдөөс яасан гэсэн байртай харжийн, хэсэг бодох хэрэг гарлаа.
Тээр, хэзээ оньсого ийм байлаа гээл хэлж, тайлбарлаж өглөө... нээрээ гэрээрээ нийлж хүний толгой хүртэл эргүүлдэг байшд.