Showing posts with label Хайрын орон зайгаар. Show all posts
Showing posts with label Хайрын орон зайгаар. Show all posts

Tuesday, November 4, 2008

Надад зориулав

Тэхээр ийм байна л даа.Санаандгүй найзтайгаа ярилцаж байлаа.Тэр тэгсэн надаа шүлэг зохиогоод өгдиймдаа. Мэдээж би ок.
Жоохон хэтэрхсэн байгаа л даа.Би лусын дагины дүр ч гэн үү, яамар юмны юуч гэнвээ бас хэ хэ,....


Tserenjargal

Tsetgen delbeen anhilam uner
Tsengeg murnii erh jaraahai
Enehen tsagiin goo vzesgelen
Egel jiriin mongol bvsgvi yum chi
Roman tuujsiin towchhon ilerhiilel
Romiyo julieta-giin hairiin ilrel
Enehen mortiin nuutshan ezen
Egel jiriin mongol bvsgvi yum chi
Nart ertontsiig tetgeh gegee
Nandin hairiin onisono tulhuur
Jargal tsengeliin monhiin gvvr
Jiriin negen mongol bvsgvi yum chi
Anisaga nudnii gegeen melmii
Amar bayasgalangiin monhiin bvteel
Rashaan bulgiin ariun deejis
Rash burhanii saruul oyun yum chi
Gegeetei shoniin tungalag saran
Genehen setgeliin altanhan shiwees
Amgalan ertontsiin bolor uwidas
Atgahan zvrhnii vvrdiin nohor
Lyanhua tsetsgiin ur ni yum chi
Lusiin daginii dur ni yum chi

2008-11-5 am 00:58
***naiz ?-s ni***
Энэ дээрхийн ориг хувилбар нь гэжуга.

Tsag gargan eniig naizn saraachlaa

Eniig bichij baihdaa gantshan vsgen deer tugderlee

Radio gej heleed anji hurtel ineelee

Enenees bolood bi ooroo budillaa

Ner ni gehdee tansaghan sanagdlaa

Jaga gedgees ni ihemseg sanagdlaa

Anji gedgees ni dotnohon sanagdlaa

Romeo bish bi eniig bichij l bdag he he

Gehdee yahaw naizuud l yum chine

Amjilt.ийх л yum chine

law goy nzaa


Friday, September 26, 2008

Би чамайгаа санаад байна

Баян залууд хайртай охиноо алдчихаад
Бараан хорвоогийн хатуу амьдарлыг туулна гэж мэрийж байхдаа
Өнгөрсөн дурсамжаа өдөр өдөрөөр шингээвч
Өглөө унагсан нудимс хацарт минь ядуухан

Чи минь одоо яаж байгаа бол доо гэсэн бодол
Чимээгүй шөнийн дор үдшийн зүүдэнд минь зүдэрчих юм
Алсаас чамайгаа ганцхан харчаал буцахсан гэж
Аниргүй олон оддын дор би бодлоо


Амьдрал жамаараа заагалсан хэвээрээ л бидэн 2-ыг
Аяндаа мартана гэвч чадахгүй хайртайн гашуун үнэн болоод байна
Уучлаарай гэж хэн хэндээ хэлээгүй хайраа урсах нулимсаар төгсгөөгүй болохоор
Урьдын бүхэн минь надад хэцүүхэн дурсамж болж байна,
би чамайгаа санаад байна

Thursday, September 25, 2008

Цасанд дарагдсан цэцэг

Цэцэг хожимдож ургачихаад
Намрын сүүлчийн сараар цасан дор уйлдаг юм гэнэ лээ
Эгшүүхэн дурлалын тодхон заяандаа тэр нулимстай хоцорсондоо
Эндүүхэн бодоогүй хайраа зөндөө хүлээгээд тэр зундаа ирсэнгүй дээ

Сэтгэлээ зураагүй ч оддоос ч тодхон хүлээлт нь хэний шөний мөрөөр
Жавартай нуурын хагасхан нулимс байваа би мэдсэнгүй
Сэмхэн зүүдэндээ ч холдоогүй сүүлчийн болзоо нь яагаад
Жиндүүхэн төгсгөлтэй юм болоо, тэр хэлсэнгүй

Буцаад ирээгүй болохоор дассан нулимс минь түүнийг аргадаад л тэр
Уулзаад салаагүй болохоор дэнсэхийн салхинд учирлаасаа зөрөөд л тэр
Үгүйлж чадсангүй, санаж чадсангүй
Битүүхэн гүн хайраа зүүднээсээ ганцхан асуужээ


Минийх гэвч хүнийх

Чи эргэн нэг санаарай, үлдсэн дурсамжууд ийм байсаан

Дэрээ элгэндээ тэврээд чи минь өрөөндөө уйлаад үлдсэн
Би танайхаас гаран хаалгыг чинь налаад уйлсанг
Бид 2-ын хайр ийм тавилантай байх ёсгүй байсиймаа
Бүлээн нулимсаа хэн хэнийхээ төлөө урсгаад ч яах билээ

Бид 2-ын амьдрал нар сар шиг зөрөөтэй байсан болохоор л тэр
Хэн хэндээ хайртай хирнээ хэний ч юм бэ тэрэнд чамайг минь өгнө гэхээс
Хувь тавиландаа хөлчүүрхэн дэмий л би ганцаараа
Азгүй заяасан амьдарлын хүрдэнд болзоо болгон хайралсан чамайгаа би алдчихлаа
Чи минь миний араас битгий уйлаач

Өнөөдөр энэ хайранд үнэнч гэж ганцхан л хайр үлдэж
Өнгө мөнгөтэй хэнд ч хамаагүй охиноо өгдөг болчихож дээ
Гэхдээ тэрийг минь баян ядуугын зөрүүгээр бид 2 хагацлаа
Буян дутуу амьдралдаа сөгдөөгүй явсан ч энэ хайрыхаа өмнө сөхөрлөө
Айлын хүнд амраг чамайг минь тэд өгчихжээ

Аваад чамайгаа зугтъя гэвч алгыхан чинээхэн байна даа бид хоёр
Нандин үерхэлээ хоёулаа 18-н насандаа үзээд
Намайг чи минь үүгээр мартсан нь дээр юм байна
Насан туршдаа зүрхэндээ гүнзгий шархтай би чинь үлдлээ

Wednesday, September 24, 2008

Хайр гүндээ

Үнэнч байна чамдаа гэж өөртөө би амлаад хажуугаар чинь зөрье
Үгүйлээд байх юм гэвч хэлж чадахгүй холдох юм
Санаанд минь байгаа энэ шохоорхол чи намайг хөглөөч
Сартай шөнийн зүүдэнд чинийхээ үүдэнд би хүлээе

Ширхэг ширхэгээр цас хаялсан өвлийн үдэш болзоонд чамайг урьлаа
Сэмхэн дөхөөд уруул дээр чинь зөөлөн үнслээ
Саваагүйтэн гараас чинь атган сэтгэлээсээ халуухнаараа тэвэрхэд
Сартай шөнийн зүүд дуусч саруул өглөөний нар намайг сэрээчихлээ

Зуны өглөөний нар зүсрэх борооны үүлний цаагуур шургана
Зөндөө бодсон охиноо дахиал өгүүлээд байх юм
Яах аргагүй амраг болохоор ялдам зүрхэндээ тавилангаараа үлдээхээс
Ямар ч үгүйлсэн харцгүй тэнхил чамайгаа л нэг ширтхээс

Шөнө татсан солонго

Тэр шөнийн бүдэгхээн дурсамж
Миний сэтгэлийн хаалгыг эргэн тогшлоо
Эвлээгүй хайранд буруутай гэж хэний нулимс хэлсэн юм бэ
Бодохдоо, жаргалаас тусгаар улс зовлон хүсчээ дээ

Миний хээр өгүүлсэн дурлал үргэлжлэл дундаа гацчихсанг би мартаагүй
Хээрийн салхины аясыг даган бөхийдөг шиг
Чиний харцыг даган зүрх сэтгэл минь бөхийж билээ

Ямартай ч мартана гэсэн бодлоо өөрөөсөө аяч хаяагүй ч
Янаглан зовоох нулимсанд сиймхий учрал байсан байжээ.
Зөөлөн хаялсан цасан ширхэг зүрхний гүнд нэвсийх шиг
Өнөөдрийн жавраас алсад наран ээсэн нь үнэн юмдаг.

Ичээгүй нүдний халуухан харцанд туяарах итгэл надад байна.
Ингэсэн хайранд хүн хэлсэн ч чамаасаа буцахгүй
Зөрүүхэн хүсэлд минь чамаас өөр хүн байсан ч одоо би жаргалтай байна
Зөндөө хүлээсэн хайранд нь ганцхан удаа уур хийсэн

Энэ миний бас чиний гэрэлтэйхэн хайрын өдөр болог
Тэмцэж олсон хайрандөө би л ганцхан үнэнч үлдсэн
Тэнгэр харах хүндээ хувь заяаг сондгойлон өгдөг нь үнэн юмдаа.

Хайрын орон зай

Чимээгүй шөнийн тэр далайд.
Нэгэн хөлөг онгоц хурдлан явна.
Энэ хөлгийн нэрийг хайрын орон зай гэдэг

Анирхан хайрын далайг зүсэн мөнхийн аялалдаа гардаг.
Энэ хөлөг дээр аз жаргал, алдаж хоцорсон,
Уйлан хүлээсэн, догдлон баяссан өнгө өнгийн хайр солонгордог.

Шөнө татсан солонго
Энэ бол хайрын далайд туяаран харагдах
Ганцхан хөлөг онгоц
Түүний нэрийг хайрын орон зай гэдэг.

Tuesday, September 23, 2008

Ижийтэйгээ байхад би баян байсаан

Энэ шүлгийг би нилээн дээр сонсож байлаа л даа. Эхэндээ үг энэ тэрийг нь анзаарч байсанчгүй, хамт амьдардаг охин маань энэ их гоё шүлэг бас клип хийцэн гээл яриааал байдаг байсан юм.Тээд нэг удаа сонслоо, үзлээ, хоолой зангирав, уйлав...Саяхөөн нэг хүний блог хараал байжийсан чинь байжийн энэ маань, тэхээр нь гяаалс хуулаа хаяцөө.

Ингээд копи пэст

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье!

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчихад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Араг үүрсэн ижийхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Уул уулын орой уулздаггүй шиг
Үнэнээ хэлье!
....

Ижийгээ амирласанаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Б. Лхагвасүрэн

Monday, September 22, 2008

Сормуус тэмтрэх уйт шөнөөр













Нэг л их хөнгөн гуниг зүрхэнд минь хургаж хургаж
Нэлхийтэл сэтгэлийн хойморт ирж асгараад л
Нил харанхуй шөнүүдэд чиний нүдийг санан санахад
Нэрээр чинь бичсэн шүлэг нимгэн цааснаа амилаад л

Яагаад би ингэж сормуус хөндөн гунигладгаа мэддэгүй
Ялдам хайрын үгсийг зүрхнийхээ нулимсаар сийлдэгээ мэддэгүй
Хэний төлөөнөө сэтгэл сэмрэн сэмрэн өнчирдгөө мэддэггүй
Хээнцэр залуухан насаа хүслээсээ нууж үрдэгээ мэддэггүй

Яах гэж би олон олон гэрэлт мөрүүдийг оддоос түүж газарт үлдээдгээ мэддэггүй
Ямар сайхан хайраа цээж дүүрэн гунигаар арилжснаа мэддэггүй
Хэнд зориулж уйт шөнөөр сормуус тэмтрэн хайрын бадаг тэрлэдгээ мэддэггүй
Хээр талын өнчин саранд гоо үзэсгэлэнгээ өргөдгөө мэддэггүй

Тэгэвч би...
Хөндүүр зүрхний нулимс минь чиний л төлөө урсахад дуртай
Хөнгөн бийрийн үзүүртээ чиний л хайрыг зурах дуртай
Ганцаар үдэх шөнүүдийг чиний л харцаар дүүргэх дуртай
Гуниг баярын аль алинд нь чиний л нэрээр дуудах дуртай

Зуун жил сарны дор ганцхан чамайг л хайрлаж гуниглах бол
Ай ямархан их жаргал тэр билээ
Зуун жил зөвхөн чамд л зориулж салхи надад хайрын үгс шивнэвэл
Ай юутай их хувь тавилан энэ билээ

Monday, August 11, 2008

Сургамжит өгүүллэг

Эрт ч юм уу бүү мэд нэг цагт ус, цэцэг хоёр бие биедээ ухаангүй дурлалцаад бөөн юм болж. Мэдээж их сайхан л байж, инээгээл гоё зүйлс яриал, цагыг хөгжилтэй өнгөрөөдөг байж л дээ. Тэгээд тэр хоёр өдөр бүр - Усаа би чамд хайртай гэхэд, ус: - Цэцэг минь, би ч бас чамд хайртай гэдэг байв. Өдөр хоног өнгөрч цэцэг: - Усаа би чамдаа хайртай шүү..., ус: - би ч мөн чамдаа дэндүү их хайртай..., Цэцэг өдөр ирэх тусам царай алдсаар, нөгөө л үгээ хэлсээр нэг л өдөр үхжээ. Харамсалтай нь цэцэг усгүйдсэнээс болж үхсэн байв.

Үүний адил та, би, бид бүгдээрээ хэн нэгэнд хайртай гэсэн атлаа тэднийгээ хатааж алж байгаа юм биш биз!!!

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа