Энэ шүлгийг би нилээн дээр сонсож байлаа л даа. Эхэндээ үг энэ тэрийг нь анзаарч байсанчгүй, хамт амьдардаг охин маань энэ их гоё шүлэг бас клип хийцэн гээл яриааал байдаг байсан юм.Тээд нэг удаа сонслоо, үзлээ, хоолой зангирав, уйлав...Саяхөөн нэг хүний блог хараал байжийсан чинь байжийн энэ маань, тэхээр нь гяаалс хуулаа хаяцөө.
Ингээд копи пэст
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчихад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг үүрсэн ижийхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздаггүй шиг
Үнэнээ хэлье!
....
Ижийгээ амирласанаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Б. Лхагвасүрэн
Ингээд копи пэст
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчихад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг үүрсэн ижийхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздаггүй шиг
Үнэнээ хэлье!
....
Ижийгээ амирласанаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Б. Лхагвасүрэн
No comments:
Post a Comment