Wednesday, September 24, 2008

Хайр гүндээ

Үнэнч байна чамдаа гэж өөртөө би амлаад хажуугаар чинь зөрье
Үгүйлээд байх юм гэвч хэлж чадахгүй холдох юм
Санаанд минь байгаа энэ шохоорхол чи намайг хөглөөч
Сартай шөнийн зүүдэнд чинийхээ үүдэнд би хүлээе

Ширхэг ширхэгээр цас хаялсан өвлийн үдэш болзоонд чамайг урьлаа
Сэмхэн дөхөөд уруул дээр чинь зөөлөн үнслээ
Саваагүйтэн гараас чинь атган сэтгэлээсээ халуухнаараа тэвэрхэд
Сартай шөнийн зүүд дуусч саруул өглөөний нар намайг сэрээчихлээ

Зуны өглөөний нар зүсрэх борооны үүлний цаагуур шургана
Зөндөө бодсон охиноо дахиал өгүүлээд байх юм
Яах аргагүй амраг болохоор ялдам зүрхэндээ тавилангаараа үлдээхээс
Ямар ч үгүйлсэн харцгүй тэнхил чамайгаа л нэг ширтхээс

No comments:

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа