Цэцэг хожимдож ургачихаад
Намрын сүүлчийн сараар цасан дор уйлдаг юм гэнэ лээ
Эгшүүхэн дурлалын тодхон заяандаа тэр нулимстай хоцорсондоо
Эндүүхэн бодоогүй хайраа зөндөө хүлээгээд тэр зундаа ирсэнгүй дээ
Сэтгэлээ зураагүй ч оддоос ч тодхон хүлээлт нь хэний шөний мөрөөр
Жавартай нуурын хагасхан нулимс байваа би мэдсэнгүй
Сэмхэн зүүдэндээ ч холдоогүй сүүлчийн болзоо нь яагаад
Жиндүүхэн төгсгөлтэй юм болоо, тэр хэлсэнгүй
Буцаад ирээгүй болохоор дассан нулимс минь түүнийг аргадаад л тэр
Уулзаад салаагүй болохоор дэнсэхийн салхинд учирлаасаа зөрөөд л тэр
Үгүйлж чадсангүй, санаж чадсангүй
Битүүхэн гүн хайраа зүүднээсээ ганцхан асуужээ
..диваажингийн тухай бодрол..
2 weeks ago
No comments:
Post a Comment