Wednesday, September 24, 2008

Шөнө татсан солонго

Тэр шөнийн бүдэгхээн дурсамж
Миний сэтгэлийн хаалгыг эргэн тогшлоо
Эвлээгүй хайранд буруутай гэж хэний нулимс хэлсэн юм бэ
Бодохдоо, жаргалаас тусгаар улс зовлон хүсчээ дээ

Миний хээр өгүүлсэн дурлал үргэлжлэл дундаа гацчихсанг би мартаагүй
Хээрийн салхины аясыг даган бөхийдөг шиг
Чиний харцыг даган зүрх сэтгэл минь бөхийж билээ

Ямартай ч мартана гэсэн бодлоо өөрөөсөө аяч хаяагүй ч
Янаглан зовоох нулимсанд сиймхий учрал байсан байжээ.
Зөөлөн хаялсан цасан ширхэг зүрхний гүнд нэвсийх шиг
Өнөөдрийн жавраас алсад наран ээсэн нь үнэн юмдаг.

Ичээгүй нүдний халуухан харцанд туяарах итгэл надад байна.
Ингэсэн хайранд хүн хэлсэн ч чамаасаа буцахгүй
Зөрүүхэн хүсэлд минь чамаас өөр хүн байсан ч одоо би жаргалтай байна
Зөндөө хүлээсэн хайранд нь ганцхан удаа уур хийсэн

Энэ миний бас чиний гэрэлтэйхэн хайрын өдөр болог
Тэмцэж олсон хайрандөө би л ганцхан үнэнч үлдсэн
Тэнгэр харах хүндээ хувь заяаг сондгойлон өгдөг нь үнэн юмдаа.

No comments:

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа