Thursday, September 25, 2008

Минийх гэвч хүнийх

Чи эргэн нэг санаарай, үлдсэн дурсамжууд ийм байсаан

Дэрээ элгэндээ тэврээд чи минь өрөөндөө уйлаад үлдсэн
Би танайхаас гаран хаалгыг чинь налаад уйлсанг
Бид 2-ын хайр ийм тавилантай байх ёсгүй байсиймаа
Бүлээн нулимсаа хэн хэнийхээ төлөө урсгаад ч яах билээ

Бид 2-ын амьдрал нар сар шиг зөрөөтэй байсан болохоор л тэр
Хэн хэндээ хайртай хирнээ хэний ч юм бэ тэрэнд чамайг минь өгнө гэхээс
Хувь тавиландаа хөлчүүрхэн дэмий л би ганцаараа
Азгүй заяасан амьдарлын хүрдэнд болзоо болгон хайралсан чамайгаа би алдчихлаа
Чи минь миний араас битгий уйлаач

Өнөөдөр энэ хайранд үнэнч гэж ганцхан л хайр үлдэж
Өнгө мөнгөтэй хэнд ч хамаагүй охиноо өгдөг болчихож дээ
Гэхдээ тэрийг минь баян ядуугын зөрүүгээр бид 2 хагацлаа
Буян дутуу амьдралдаа сөгдөөгүй явсан ч энэ хайрыхаа өмнө сөхөрлөө
Айлын хүнд амраг чамайг минь тэд өгчихжээ

Аваад чамайгаа зугтъя гэвч алгыхан чинээхэн байна даа бид хоёр
Нандин үерхэлээ хоёулаа 18-н насандаа үзээд
Намайг чи минь үүгээр мартсан нь дээр юм байна
Насан туршдаа зүрхэндээ гүнзгий шархтай би чинь үлдлээ

No comments:

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа