Wednesday, September 24, 2008

Шүд цагаан бол инээхэд ч урамтай

Энэ тухайд бичигч би бээр ямар нэгэн шинжлэх ухааны тогтоогдсон зүйлийг бичсэнгүй ээ, тэр талаар ч сайн мэдэхгүй юм. Харин хүний туршсаныг буулгалаа.

1. Амны хөндийгөө маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй, байнга юм идсэнийхээ дараа биш юмаа гэхэд өглөө оройдоо бол заавал цэвэрлэж байх. Учир нь шүдэнд наалдсан элдэв зүйл хуримтлагдсаар аажимдаа чулуужих, шарлах үндэс нь болдог.Тэгээд ч аливаа эмгэг өвчний ихэнх нь амны хөндийтэй холбоотой байдаг шүү дээ.
2. Оогоо шүд цагааруулах үйлчилгээтэйг сонгон хэрэглэх. Гэхдээ гялалзсан үр дүн өгөхгүй ч гэсэн далайд дусал нэмэр гэж тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө.
3. Өглөөдөө бидний нэрлэж сурсан гэдэсний хар эмийг нунтаглаад шүдээ сайн үрж угаах. Нүүрсний хар эм ч гэж бас нэрлэдэг.
4. Эцэст нь мэдээж кальцаар баялаг хоол хүнс болох ааруул цагаан идээ сайн идэж байхад бол мэдээж таны шүдэнд одоо биш юмаа гэхэд зохих үр дүнгээ өгч л таараа.

No comments:

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа