Thursday, September 25, 2008

Хичээл хийлгээл


Хичээл, үзэг бал, цаас дэвтэр, цүнх ном.., энэ бүгд манай эгчийн охин Ивээлтийн өдөр тутмын амьдрал бас баяр хөөр нь.
Тэр одоо 6-н настай, аль ухаан орохдоо л байнгын дэвтэр бал 2-той зууралдсан хүүхэд байсан юмдаг.Бас үргэлж л дүүдээ үсэг зааж өгөх гээл оролдох боловч нөгөөх нь яаг тоож харагдаач.Өнөөдөр би эгчийн лангуун дээр сууж байгаад ирлээ. Ээж маань толгой өвдөөдийн гэцэн, Ивээл 1 хичээл дутуу хийсэн, ойлгохгүй байна гэцэн бүүр гашилцан суужийн.Туслах санаатай харлаа, тооны хичээл байнаа. Зааж өгжийн гэж бараг л зодохнээ би. Нөгөөх маань жаал уйлмаар санагдаж хэдэн нулимс унагаажийшүү, зо зо яаваа...Шүд өвдөөдийн. зо зо.., юу хэлхэв дээ.Тээл жоохон байжийгаал эвлэрээл дуусаал бусад хийснийг нь шалгалаа.
Эмээ бид 2 хийсийн гээл буруу бишээ гэсэн шиг хэлжийн, уншлаа. Ийм асуулт байна аа.
Сүүний тухай оньсого бич.
Хариулт: Үнээнээс гардаг, түүгээр нь цагаан идээ хийдэг, шингэн зүйл тэр юу вэ? Сүү
гэцэн байна.
Дахиад уншлаа, яалтачгүй тэгчиж, инээв, бүүр аймар инээд хүрэв.
Тэгээд эгчдээ хүүш, энэ одоо яажаан бол гээл уншуулав.
Эгч: Яосон, зөв л байшд
Ээж: Өөр юу гэхийн энэ чинь зөв шд гээл баталжийн
Би жаал гайхав, Ивээлрүү харлаа, өөдөөс яасан гэсэн байртай харжийн, хэсэг бодох хэрэг гарлаа.
Тээр, хэзээ оньсого ийм байлаа гээл хэлж, тайлбарлаж өглөө... нээрээ гэрээрээ нийлж хүний толгой хүртэл эргүүлдэг байшд.

No comments:

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа