Tuesday, September 9, 2008

Найзууд гэж хэн бэ?

Найз гэдэг үг өөрөө хэн нэгэнд найр тавих, хэн нэгэнд бусдаас илүү анхаарал тавих гэсэн үг юм шиг. Таны мэдэх найзууд харин ямар вэ? Би сайн мэдкү юм даа. Хүмүүс чинь хэн нэгэнтэй харилцаж байж амьд байдаг учраас найз заавал байх ёстой ч юм болуу? эсвэл найз ер нь хэнд хэрэгтэй юм гэж хааяа бодогдох шиг. Чиний найз нар чиний урмыг хугалж, эсвэл чи өөрөө урмыг нь хугалах тохиолдол зөндөө л байсан байх. Гэвч та түүнийг уучилж чадахгүй, эсвэл тэр таныг уучилхааргүй том зүйл байсан гэжүү? Ихэнх найз нар жижиг зүйлээс болж салдаг нь инээдтэй.Бид нар бага байхдаа зөндөө л найзтай байсан даа. Тэгээд одоо тэд нарын хэд нь таны миний найз вэ? Заримтай нь огт танихгүй хүн шиг өнгөрдөг биш гэжүү. Нэг өдөр найз байсанаа нөгөө өдөр өстөн мэт байх нь юуных вэ? Таны хувьд жинхэнэ найз ямар байх ёстой юм бол?

No comments:

Blog Archive

цэкогийн тухайд

My photo
Mongolia, Darkhan, Christian
Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа