Monday, August 18, 2008
Цаг хугацаа гэж ямар хурдан юм бэ?
Thursday, August 14, 2008
Өчигдөр өнөөдөр Монголчуудын маань баярын өдөр
Өчигдөр өнөөдөр Монголчуудын маань баярын өдөр болж байна. Энэ нь Монгол улсын тамирчин Гүндэгмаа Хятад улсад болж буй зуны 29-р олимпоос МӨНГӨН медаль хүртэж, Түвшинбаяр маань АЛТ авж байгаа баяртай үйл явдал болж байна. Монголоороо үнэхээр бахархаж омогшиж сууна даа Цэко охин. Тамирчиддаа цаашдын ажилд нь амжилт хүсьеWednesday, August 13, 2008
Халуун хоол идэх гээл...
Өнөөдөр өглөө би гэдэг хүн гэнэтхэн халуун хоол идмээр санагдаад. Аминдаа өчигдөрийн хоолоо сайхан халаагаад идчих санаатай гал тогоондоо ороол аяганд хоол хийгээл халаагчинд хийчээл өөр юм хийж байгаал хүрээд ирсэн халаагч дотор хоол минь алга. Бүр гайхаад ядаж би чинь гэртээ ганцаараа байсан болохоор бүр гайхаал нилээн байсны эцэст дотор нээх сонин болоод явчдийм даа. Айж байгаамуу хайшаа юм. Тэгээд элдэв юм бодоол халаая гэж бодож байгаад болицон билүү юу билээ гэж байгаад дахиад халаахаар хөргөгчөө онгойлготол аягатай хоол минь тэнд байдаг байшд. Уг нь би хүйтэн биш халуун хоол идэх санаатай байсан л даа, тэхдээ л эсрэг газар нь байсийм даа хэ хэ
Сонирхолтой л байлаа
Блог дөнгөж шинээр нээж үзэж байгаа ч тэр үү, бүүр ухмаар санагдаад мэдэх мэдкү юм руугаа ороол үзээл нэмээл хассаар байтал бүр орой болтол суучиж. Манайхан бүгдээрээ л унтаж мунтаал, миний нүд хорсож эхэлхээр л дэндүү удаан сууцнаа анзаардаг байшд. Тэхдээ бас ч гэж чамлалтгүй шүү, овоо л хөөрхөн хирэндээ хийж сураал байна. Одоо ингээд унтий дөө. Ямар ч байсан блог дээрээ юм нэмээл Гүндэгмаа эгч мөнгө аваал Монгол даяараа л хөгжилтэй сонирхолтой л өдөр боллоо.
Monday, August 11, 2008
Сургамжит өгүүллэг
Эрт ч юм уу бүү мэд нэг цагт ус, цэцэг хоёр бие биедээ ухаангүй дурлалцаад бөөн юм болж. Мэдээж их сайхан л байж, инээгээл гоё зүйлс яриал, цагыг хөгжилтэй өнгөрөөдөг байж л дээ. Тэгээд тэр хоёр өдөр бүр - Усаа би чамд хайртай гэхэд, ус: - Цэцэг минь, би ч бас чамд хайртай гэдэг байв. Өдөр хоног өнгөрч цэцэг: - Усаа би чамдаа хайртай шүү..., ус: - би ч мөн чамдаа дэндүү их хайртай..., Цэцэг өдөр ирэх тусам царай алдсаар, нөгөө л үгээ хэлсээр нэг л өдөр үхжээ. Харамсалтай нь цэцэг усгүйдсэнээс болж үхсэн байв.Үүний адил та, би, бид бүгдээрээ хэн нэгэнд хайртай гэсэн атлаа тэднийгээ хатааж алж байгаа юм биш биз!!!
Dreams come true
Би энэ үгийг хэлэх дуртай. Учир нь хүсэл мөрөөдөлгүй хүн юу хийж яах гэж амьдрах билээ. Намайг бага байхад би үргэлж л бусдаас доор юм шиг, би тэд нарт хэрэггүй юм шиг л санагддаг байж билээ. Энэ дэлхий хүний хүсэл мөрөөдөлийг үгүй хийхийн тулд тэр хүнийг бусдад огт хэрэггүй мэтээр ойлгуулахыг хичээдэг.Бид өөрсөдөө энэ бодлыг хүлээж аваад шаналах хэрэггүй юм байна лээ. Хэн нэгэнд хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ.Би өөртөө Цэко чи томоор хар, энэ бүтэхгүй юм шиг байсан ч түүнийг чи томоор хар гэж өөртөө олон дахин удаа давтан хэлж байсан минь саяхан. Энэ л үед би хүсэл мөрөөдлөө олж авахын тулд тэмцэж байж дээ. Өнөөдөр би өнгөрүүлсэн богинохон амьдарлаа харж байхад зарим мөрөөдөл минь биелж, заримийх нь захаас зуураад явж байх юм. Мөрөөдөл биелдэг юм хүмүүсээ!!! Мөрөөдөлд хүрэхийн тулд та юу хийж байгаа вэ гэдгээс чинь мэдээж шалтгаална шүү дээ.Миний тvvхэн замнал
Subscribe to:
Comments (Atom)
цэкогийн тухайд
- DOTOOD UZESGELEN
- Mongolia, Darkhan, Christian
- Байдагã¿é л нэг Монгол хатагтай даа